Эрх зүй Лекц 13
ЛЕКЦ – 13
Гэрээний эрх зүй
1.
Гэрээний тухай ойлголт
2.
Гэрээг байгуулах
3.
Гэрээний тусгай төрлүүд тэдгээрийн онцлог
Гэрээний
талуудын харилцан зөвшилцсөн хүсэл зорилгыг шингээсэн эрх зүйн пондгүй баримт
бөгөөд ИЭЗ-н харилцааг үүсгэх өөрчлөх дуусгавар болгоход чиглэдэг. Гэрээний
талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй гэрээний төрлүүд хуулийн хүрээнд гэрээг
чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Мөн талууд гэрээ
байгуулахдаа тэгш эрхтэй байх нь чухал юм. Гэрээ байгуулахад агуулга нь хууль
ёсны байх гэрээний талууд эрх зүйн чадамжтай байх гэрээний хэлбэрийг, зөрчөөгүй
байх нь чухал юм. Гэрээний агуулага нь түүний гол болон ердийн нөхцлүүдээс
бүрдэнэ.
Гэрээний
гол нөхцөл гэдэг нь хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих түүнчлэн
нэг талын хүссэний дагуу нөгөө талын зөвшөөрсөн нөхцлийг хэлдэг. Бусад нөхцлийг
ердийн нөхцөл гэнэ. Жишээ нь: Тээвэрлэлтийн
гэрээний гол нөхцөл нь зорчигч болон ачааг тогтоосон маршрутаар бүрэн бүтэн
хүргэж өгөх, сав баглаа боодол нь стандартын дагуу байх зэрэг гол нөхцөл болж
бусад нөхцөл нь ердийн байж болно.
Гэрээ
байгуулах
Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн
этгээдтэй хийх эрх зүйн үүргийн хувиарт холбогдхоор нэг буюу хэд хэдэн тодорхой
этгээдэд хандан хүсэл зорилгоо бодитойгоор хангалттай тодорхой шингээснийг
гэрээ байгуулах санал гэнэ. Гэрэ байгуулах санал гаргасан тал, хууль гэрээ
эсвэл санал гаргасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй. Гэрээ байгуулах
саналыг хүлээн авсан тал гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн хариу ирүүлсэнээр
гэрээ байгуулагдана. Тодорхой бус этгээдүүдэд хандан хүсэл зоригын илэрхийлэл
гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүний санал гаргах дуудлага
гэнэ. Гэрээ байгуулах саналаас өөр
нөхцлүүд гэрээ байгуулахыг зөвшөөрсөн хариуг гэрээ байгуулах тухай шинэ санал
гэж үзнэ. Гэрээ байгуулах санал илгээсэн тал саналын хариуг хугацаа хожимдуулан
хүлээн авсан бөгөөд энэ тухай нөгөө талдаа нэн даруй мэдэгдсэн бол хугацаа
хожимдон ирсэн хариуг гэрээ байгуулах тухай шинэ санал гэж үзнэ.
Гэрээ байгуулах төрлүүд тэдгээрийн онцлог
Гэрээний
тухай тусгай төрлүүд тэдгээрийн онцлог:МУ-н
Иргэний хууль гэрээний тусгай төрлүүдийг тэдгээрий нийтлэг болон ялгаатай
шинжүүдийг харгалзан “В”-бүлэг болгон ангилжээ.
1.
Худалдах худалдан авах гэрээ \Иргэний хуулийн 243-273\
Худалдах худалдан авах
гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө
түүнтэй холбоотой баримт бичгийг
худалдан авалтын өмчлөлд шилжүүлэх буюу худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн
тохирсон үнийг төлж авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
1.
Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний
үүрэг
2.
Бусдын эзэмшил ашиглалтанд хөрөнгө шилжүүлэгчтэй
холбогдсон гэрээний үүрэг
3.
Ажил гүйцэтгэгчтэй холбогдсон гэрээний үүрэг
4.
Туслалцаа үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг
5.
Зээл тооцсоны үүрэг
6.
Бусад гэрээний үүрэг
2. Зээлийн гэрээ \Иргэний хуулийн 281-287 зүйл\
Банк зээлийн эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ
\ИХ-451-453 зүйл\
Зээлийн
гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөл мөнгө буюу төрлийн шиээр тодорхойлох
бусад эд хөрөнгөөр шилжүүлэх зээлдэгч нь
шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу
мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн
гэрээгээр талууд хэлэлцэн
тохиролцож хүү тогтоож болох бөгөөд
гэрээ бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бро хүү авах эрхээ алдана. Талууд
гэрээндээ хугацааны талаар тодорхой
заагаагүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж болно. Банк
зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ нь
гэрээний зүйл субьект хариуцлага тооцох
аргаарааа зээлийн гэрээнээс ялгаатай. Тус
гэрээний зээлдүүлэгч тал нь
арилжааны банк ББСБ, хадгаламж зээлийн хоршоо байх ба гэрээний зээлүүд нь зөвхөн мөнгө байх болно.
3.
Эд хөрөнгө хөлслөх \ИХ-ийн 287-301\ ба түрээсийн гэрээ \ИХ-ийн 318-330\
Эд хөрөнгө хөлслөх
гэрээгээр хөлслөгч нь ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор тодорхой эд
хөрөнгө түр хугацаагаар эзэмших ашиглах эрхтэй бол түрээсийн
түрээсийн гэрээгээр түрээслэгч нь аж ахуйн буюу ашиглах зорилгоор эд хөрөнгийг
түр хугацаагаар эзэмшиж ашиглах тухайн хөрөнгийг ашигласнаас орсон орлого үр
төл ашиг шимийг өмчлөх эрхтэй байдаг. Эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулахад
хэлбэрийн хувьд тодорхой шаардлага тавиагүй. Гэхдээ үл хөдлөх хөрөнгө өмчлөх гэрээг
бичгээр байгуулах эд хөрөнгийн
бүртгэлийн газар бүртгүүлнэ.
Түрээсийн гэрээний нэг онцгой төрөл нь
санхүүгийн түрээс юм.санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд
заасан хугацаагааар түрээслэгчийн
ашиглалтанд эд хөрөнгө шилжүүлэх түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсий татвар төлөх үүргийг тус тус
гүйцэтгэнэ.
4. Ажил гүйцэтгэх гэрээ \ИХ-ийн 343-358\
Ажил
гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар
гэрээнд заасан ажил гүйцэтгэх. Захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч
хэлэлцэн тохиролцож хөлс төлөх үүргийг тус тус хүлэээнэ.
Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэх ажлын хөлсний
хэмжээ болон хөлс төлөх арга журам
хугацааг талууд тохиролцон тодорхойлно.
Ажлыг тодорхой хэсэг үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож ажлын хэсгийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн
үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө. Ажил гүйцэтгэгч нь ажлыг
гүйцэтгэхэд туслахгүй авч болно. Энэ тохиолдолд
ажил гүйцэтгэгч нь туслах гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.