Хөрөнгө оруулалтын шинжилгээ Лекц 12
ЛЕКЦ
12
Хөрөнгө оруулалт ба
инновацийн төслийг хэрэгжүүлснээр материаллаг нөөцийн ашиглалтын өөрчлөлтийг тооцох
тусгай үзүүлэлтүүд
1.
Хөрөнгө
оруулалт ба инновацийн төслийг хэрэгжүүлснээр тодорхой нэр төрлийн
бүтээгдэхүүний материал багтаамжийг бууруулах (
)
дараах томъёогоор тодорхойлно. Үүнд:
Хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг
хэрэгжүүлсний үр дүнд тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээн
дэх материалын зардлын харьцангуй хэмнэлтийг (
) дараах
томьёогоор тооцоолдог. Үүнд:
2.
Хөрөнгө
оруулалт ба инновацийн төслийг хэрэгжүүлснээр тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн
үйлдвэроэл дэх материаллаг зардлын өөрчлөлтийн үр дүнд ашиг (
) нэмэгдэл
өртөг (
) ба
орлогын (
) өсөлтийг
дараах томьёогоор тодорхойлно. Үүнд:
Хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг
хэрэгжүүлснээр материаллаг нөөцүүдийн зардлын өөрчлөлтийн үр дүнд буй болсон
ашиг, нэмэгдсэн өртөг, орлогын өсөлт нь туйлын утгаараа тохирдог. Дээрх
томьёоны эхний хэсэг нь тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үр
ашгийн коэффициент, хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг хэрэгжүүлсний үр дүн
дэх материал, түлш эрчим хүчний нөөцийн харьцангуй хэмнэлтийн үзүүлэлтүүдийн
өсөлттэй холбогддог. Өөрөөр хэлбэл томьёоны 1-р хэсэг нь хөрөнгө оруулалт ба
инновацийн төслийг хэрэгжүүлсний дүнд интенсив хүчин зүйлүүдийн нөлөөллөөр
ашиг, нэмэгдэл өртөг ба орлогын өсөлтийн хамаарлыг тусгадаг.
Харин томьёоны 2-р хэсэг нь тодорхой нэр
төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэн гаргалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, тухайлбал
хөрөнгө оруулалт ба инновацийн төлсийг хэрэгжүүлсний дүнд экстентив хүчин
зүйлийн нөлөөллөөр материалын зардлын өөрчлөлтөөс буй болсон ашиг, нэмэгдсэн
өртөг, орлогын өсөлтийн хамаарлыг харуулдаг байна.