Татвар Лекц 12
Лекц – 12
Гаалийн албан татвар
Гаалийн албан татвар
1921 оны сүүлээр сангийн яамнаас эдийн засгийн албадууд үүссэний нэг нь
өнөөгийн гаалийн алба юм. Гаалийн үйл ажиллагаа нь МУ-н хилээр тээврийн
хэрэгсэл нэвтрүүлэх бичиг бүрдүүлэх хяналт хийх, гаалийн болон бусад АТ хураамж
хураан авхад чиглэнэ. Гаалийн АТыг ногдуулах суурь нь гаалийн үнэ юм.
Импортын барааны хувьд хэлцлийн үнэлгээний арга нь гаалийн үнийн үндсэн
арга юм.
Гаалийн үнэ томъёо:
ГҮ=ХҮ+(Т+К+Д+П+О)-Х
ГҮ гаалийн үнэ
ХҮ хэлцэлийн үнэ
Т хил хүртлэх тээвэрлэлт, ачиж буулгах зардал даатгалын хураамж
К комиссын болон зуучлалын хөлс эргэлтийн сав баглаа боодол
Д үнэ төлбөргүй эсвэл хямдруулсан үнээр нэхэмжилсэн бараа ажил үйлчилгээний
өртгийн хэсэг
П патент буюу оюуны өмчийн төлбөр
О олох орлогоосоо худалдагчид төлөх хэсэг
Х бодит үнээс хасах төлбөр зардал
Гаалийн үнийг мэдүүлэгч мэдээлэх бөгөөд үнийг нэхэмжилсэн, төлбөрийг төлсөн
холбогдох баримт бичгээр нотлох үүрэгтэй.
Экспортын барааны гаалийн үнийг дор дудсан 4 аргыг хэрэглэн тодорхойлно.
1.
Гэрээ хэлцлийн үнийн арга
2.
Өртөг зардлаас тооцох арга
3.
1 ижил төрлийн барааны хэлцийн үнэнд түшиглэх арга
4.
Зах зээлийн мэдээлэл суутгалын арга
Экспортын барааны үнийг тодорхойлохдоо нэн тэргүүнд гэрээ хэлцлийн үнийн
аргыг баримтална. Гаалийн үнийг мэдүүлэгч нь гаалийн мэдүүлгээр мэдүүлэх бөгөөд
гаалийн байгууллага үнэн зөв мэдүүлсэн хэсгийг шалган тогтоох буюу үндэслэлгүй
гэж үзсэн тохиолдолд үндэслэлийг бичгээр гаргаж өгөхийн зэрэгцээ бусад үнийн
аргыг дэс дарааллуулан гаалийн үнийг тогтооно.
Гаалийн тарифын тухай
Гаалийн тарифын тухай хууль нь 1996 онд батлагдаснаас хойш 8 удаа өөрчлөлт
орсон 9 бүлэг 30 зүйлтэй болно. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа нь гаалийн
тарифын дагуу гаалийн татвар ноогдуулна. Гаалийн татварыг гаалийн үнииг
үндэслэн тооцно. Гаалийн хилээр нэвтрүүлэх гаалийн тарифыг МУ-н үндсэн хууриар
батална. Шаардлагатай бол МУҮХ эрх олгосноор ЗГ гаалийн тарифын хувь хэмжээг
өөрийн болгоно.
-
Татварын хувь хэмжээг тогтоох хэлбэр
-
Гаалийн татварын хувь хэмжээг дор дурьдсан хэлбэрээр
тогтооно.
1.
Гаалийн үнийн хувиар
2.
Барааны нэгжид мөнгөн илэрхийлэх
3.
Дээрх 2-ыг хослуулах
Гаалийн татвараас чөлөөлөгдөх бараа
1.
Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт болон экспортын
бүтээгдэхүүн үйлдвэрлэлд гадаадын хөрөнгө оруулалттай ААН үйлдвэрлэл явуулахдаа
технологийн зориулалтаар ашиглах угсарч суурьлуулах тоног төхөөрөмж хүн
механизм
2.
Тахир дутуу хүмүүст зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл
түүнийг үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмж түүхий эд
3.
Хүмүүлэг буцалтгүй тусламжийн бараа
4.
Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар ЗГ-тай
байгуулсан гэрээний дагуу газрын тосны холбогдох үйл ажиллаганд шаардагдах
техник тоног төхөөрөмж материал түүхий эд сэлбэг хэрэгсэл авто бензин дизлийн
түлш ажилчидийн хэрэгцээний хүнсний болон хувийн хэрэгцээний зүйл
5.
Гэрээлэгчийн хувиарт газрын тосыг гаргах
6.
Дипломат эрх ямба дархан эрх бүхий байгууллага
төлөөлөгчын газрын албан хэрэгцээний бараа болон дипломат эрх ямба бүхий хүмүүс
тэдгээрийн гэр бүлийн товихмол эд зүйлс
7.
Зорчигчийн хувийн хэрэглээний зүйл
8.
Эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан
бүтээгдэхүүн, эрхтэн тэдгээрийн тохиргоог баталгаажуулах чанарыг алдагдуулахгүй
хадгалах, тээвэрлэхэд шаардлагатай оношлуур сав баглаа боодол
9.
Хийн түлш хийн түлшний сав тоног төхөөрөмж тусгай
зориулалтын машин техник хэрэгсэл тоноглол.
-
Гаалийн татвар ноогдуулахгүй байх нөхцөл
Гаалийн
байгууллага онцгой тохиолдолд зохих
журмын дагуу гаалийн хилээр түргэн хугацаатайгаар нэвтрэх бараанд гаалийн
татвар ноогдуулахгүй байж болно.
-
Гаалийн татвар ногдуулахгүй байх тохиолдол
-
Гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах бараа дотоодын
үйлдвэрлэл
-
МУ-н нутаг дэвсгэр дээр байгаа гаалийн баталгаат бус
гаалийн
-
Ташаарч тээвэрлэсний улмаас барааг буцааж нэвтрүүлэх
-
Гаалийн нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгрүүлэх болон
шилжүүлэн ачих горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийх