Бизнесийн харилцаа Лекц 12
ЛЕКЦ
12
Маркетингийн
тухай ойлголт, маркетингийн иж бүрдэл
Маркетингийн тухай ойлголт, үүсэл хөгжил
Market-зах
зээл гэдэг үгнээс гаралтай.XIX
зууны сүүлчээр АНУ-д үүссэн гэж үздэг. Маркетинг нь бусад ШУ-ы адил нийгмийн
хэрэгцээ шаардлагаар үүссэн.
Маркетинг нь бараа үйлчилгээ бий болгох, хуваарилах
болон урамшуулах болон тэдгээрийн үнийг тогтоох замаар хэрэглэгчдийн хүсэл
шаардлага, хэрэглээг хангахад чиглэгдсэн солилцоог үр ашигтай, оновчтой
хөнгөвчлөх бизнесийн үйл ажиллагаа юм. Хамгийн энгийн байдлаар авч үзвэл
маркетинг нь худалдан авагчиддаа хүссэн барааг нь тохирох үнээр, оновчтой
газарт нь борлуулах замаар тэдний хэрэгцээг хангаж өрсөлдөөний давуу байдал олж
авах явдал юм. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд ихэнх хэрэгцээг зах зээл дээр
“худалдах- худалдан авах”- аар дамжуулан хангадаг бөгөөд үнийг маркетингийн
бизнесийн арга гэж хэлж болно. Түүнчлэн маркетинг нь зах зээлийг судлах
аргачлал / marketing research / юм.
Маркетингийн орчин: Энэ нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж
чадахуйц идэвхтэй субьектүүд буюу хүчин зүйлсийн нэгдлүүдийг хэлнэ.
Маркетингийн орчин
1. Микро
2. Макро хүрээнээс бүрдэнэ.
Маркетингийн микро орчин:
Пүүсээс хэрэглэгчид ба үйлчлүүлэгч нартаа үйлчлэх боломжид шууд
нөлөөлдөг хүчин зүйлс буюу бэлтгэн нийлүүлэгчид, өрсөлдөгчид, маркетингийн
зуучлагчид, түнш зэргийг нийтэд нь маркетингийн микро орчин гэнэ.
Пүүс
|
Бэлтгэн нийлүүлэгчид
|
Өрсөлдөгчид
|
Маркетингийн
зуучлагчид
|
Түншүүд
|
Эдгээр нь үйл ажиллагаанд эерэгээр болон
сөргөөр нөлөөлнө.
- Бэлтгэн
нийлүүлэгчид
. Пүүс болон түүний өрсөлдөгчдийг тодорхой нэр төрлийн болон материалаар
хангадаг худалдаачдыг пүүс болон бэлтгэн нийлүүлэгчид гэнэ. Пүүс үйлчилгээ
явуулах зорилгоор түүхий эд, материал, ажиллах хүч, тоног төхөөрөмж, эрчим
хүч зэрэг олон нөөцүүдийг бэлтгэн нийлүүлэгчдээс авдаг. Маркетингийн үйл
ажиллагаанд бэлтгэн нийлүүлэгч байгууллага нь түүхий эд, материалын үнэ,
нийлүүлэлт, нийлүүлэлтийн хугацаа зэрэг хүчин зүйлсээр дамжуулан шууд
нөлөө үзүлдэг.
- Өрсөлдөгчид . Тухайн пүсийн
маркетингийн үйл ажиллагаанд өрсөлдөгч пүүсийн зах зээлд эзлэх байр суурь,
баримтлаж буй бодлого нь шууд нөлөөлнө.
- Маркетингийн зуучлагчид . Энэ нь
байгууллагын бүтээгдэхүүнийг арилжиж борлуулахад тусалдаг. Үүнд:
-Худалдааний зуучлагч
-Барааны хөдөлгөөнийг зохион байгуулдаг
мэрэгжлийн пүүс
-Санхүү зээлийн байгууллага гэх мэт орно.
Пүүс
|
Завсарын худалдаачдын зах зээл
Улсын байгууллагын зах зээл
Олон улсын зах зээл
- Хэрэглэгчийн
зах зээл гэдэг нь амины хэрэглээнд зориулж бараа үйлчилгээг худалдаж авдаг
хүмүүс өрх гэрүүдийг хэлнэ. Пүүс нь бараагаа шууд үйлдвэрлэлээс эсвэл
жижиглэн худалдааны зах зээлээс дамжиж гаргана.
- Үйлдвэрлэгчдийн
зах зээл гэдэг нь бараа, түүхий эд, техник технологи, үйлчилгээг худалдан
авдаг байгууллагуудыг хэлнэ. Пүүс өөрийн үйлдвэрлэсэн барааг өөр
үйлдвэрлэлийн түүхий эд болгон үйлдвэрлэж болно.
- Завсрын худалдаачдын
зах зээл гэдэг нь худалдааг зохион байгуулж өөрсдөө ашиг олдог, мөн
пүүсийн барааг ашиг олох зорилгоор худалдаж авдаг байгууллагуудыг хэлнэ.
- Улсын
байгууллагын зах зээл гэдэг нь нийтийн үйлчилгээнд хэрэглэх нийгмийн
халамжийн хэлбэрээр хүмүүст өгөх зэрэг зорилгоор бараа үйлчилгээг улсын
байгууллага худалдан авч байвал түншилж болно.
- ОУ-н зах зээл
гэдэг нь пүүс дотоодын зах зээл дээр төдийгүй гадаадын зах зээл дээр бараа
үйлчилгээг нийлүүлнэ. Энэ үед олон улсын зах зээл үүснэ.
Эдгээр байгууллагуудаас гадна маркетингийн микро орчинд нөлөөлдөг
түншийн харьцаатай бүлгүүд гэж нэрлэдэг. Энэ нь пүүсийн ажлыг бодитойгоор
сонирхдог түүний дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлдэг аливаа
бүлэглэлийг түнш харилцагч бүлэг гэнэ. Үүнд:
-
Санхүүгийн
хүрээлэнгийнхэн буюу банк, хөрөнгө оруулагчид
-
Үнэт
цаасны зах зээл дээр хувьцаа эзэмшигчид болон хувь нийлүүлэгчид
-
Сонин,
сэтгүүл, радио телевиз
-
Нийгмийн
даатгал, татварын алба гэх мэт
Маркетингийн макро орчинд дараах зүйлүүд
багтана.
- Хүн ам зүйн
орчин: Энэ нь хүн амыг тоо нягтрал мөн бусад талаас нь судалдаг шинжлэх ухаан юм.
- Эдийн засгийн
орчин:Худалдан авах чадварын ерөнхий түвшин нь орлогын түвшин юм. Үнэ,
хадгаламж, зээл авах нөхцөл байдал зэргээс хамаардаг.
- Байгалийн
хүчин зүйл: Энэ нь хүрээлэн байгаа орчны өөрчлөлт, цаг агаарын байдал,
агаарын бохирдолт, хөрсний болон ургамал амьтны аймгийн өөрчлөлт зэрэг
хүчин зүйлсээс хамаараад пүүсийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг.
- Шинжлэх ухаан
техникийн орчин: Шинжлэх ухаан техникийн хурдац нь улс орны эдийн засаг
түүгээр дамжуулаад тухайн пүүсийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг.
- Улс төрийн
орчин: Маркетингийн шийдвэрт улс төрийн орчинд үүсч бий болсон үйл явдлууд
хүчтэй нөлөөлдөг.
- Соёлын орчин:
Байгууллагын үйл ажиллагаанд гадаад орчны зүгээс нөлөөлөх соёлын хүчин
зүйл гэж байдаг. Үүнд: - Улс үндэстний уламжлалт соёл, хүмүүсийн өөртэйгөө
харьцах харьцаа гэх мэт
Маркетингийн иж бүрдэл: Энэ нь маркетингийн
хувьсах хэмжигдэхүүнүүдийн баланс гэж хэлж болно. Маркетингийн хувьсах
хэмжигдэхүүнүүд нь 4Р буюу Product –бараа,
Price-үнэ,
Place-газар,
Promotion-урамшуулал
зэрэг багтдаг.
Бүтээгдэхүүний тухай ойлголт: Зах зээл дээр
эрэл сурал болж эдэлж хэрэглэх юмсан гэсэн сонирхлыг хэрэглэгчдэд төрүүлж,
тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг нь хангах бүх зүйлийг бүтээгдэхүүн гэнэ.
Үнэ, үнийн бодлого: Пүүсийн хувьд өмнөө
тавьсан зорилгыг хэрэгжүүлэхэд үнэ чухал үүрэгтэй. Үүнд:
-
Пүүсийн
ажиллах чадварыг хангана.
-
Маркетингийн
иж бүрэн байдлын арга хэмжээг авах
-
Пүүс
нь зах зээлд эзлэх байр суурийг эзлэхийн тулд үнийн болон маркетингийн үнийн иж
бүрэн бодлого
-
Пүүс
зорилтот зах зээл дээр бусадтайгаа харьцуулахад хамгийн чанартай барааг
нийлүүлэх
Үнэ тогтоох 5 арга байдаг. Үүнд:
- Дундаж зардал
дээрээ ашгаа нэмж үнээ тогтооно.
- Алдагдалгүй
байх нөхцлийг шинжилж, зорилтот ашгийг хангах үндсэн дээр үнэ тогтоох
- Барааны үнэт
чанарыг мэдсэний үндсэн дээр үнийг тогтоох
- Тухайн үнийн
түвшинг үндэслэн үнэ бүрдүүлэх
- Хаалттай
худалдааг үндэслэн үнэ тогтоох