Эрх зүй Лекц 12


ЛЕКЦ – 12
Үүргийн эрх зүй
1.      Үүргийн эрх зүйн тухай ойлголт
2.      Үүргийн гүйцэтгэлийг хангах
Үүргийн эрх зүйн тухай ойлголт:
Бизнесийн харилцаанд оролцож буй иргэн хуулийн этгээдэд гэрээ хэлцэл хийх бусдад гэм хор учруулах бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр  олж авах зэрэг тохиолдолуудад үүрэг үүснэ. Үүргийн эрх зүйн харилцаанд оролцогч талуудыг.
1.      Үүрэг гүйцэтгэгч
2.      Үүрэг гүйцэтгүүлэгч \нэхэмжлэгч гэж нэрлэнэ\
Үүргийг дараах зарчмуудыг үндэслэн гүйцэтгэнэ:
Үүрэг гүйцэтгэх хугацаа, үүрэг гүйцэтгэх газар,  үүргийг зохих ёсоор шударгаар биелүүлхийг үүрэг гүйцэтгэгч талаас шаардана. Үүрэг гүйцэтгэгч ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, мөнгө төлөх гэх мэт байдлаар үүргийг гүйцэтгэнэ.
            Үүргийн харилцаанд 2 ба түүнээс дээш этгээд оролцож болно. Үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоохгүй бөгөөд болзол тавиагүй үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэг, үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч  шаардаж болно. \Үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна\
            Ийнхүү үүрэг гүйцэтгэгч нь 10 хоногийн дотор үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.
·         Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй  үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүрэг гүйцэтгэх газрыг дараах байдлаар тодорхойлно.
1.      Үл хөдлөх хөрөнгөөр холбогдсон үүргийг тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газар
2.      Эд хөрөнгө тээврийн хэрэгслийн үүргийг уул эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч эрх бүхий этгээдэд хүргүүлснээр анхны тээвэрлэгчид хүлээлгэн өгнө
3.      Мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин байгаа газар
4.      Бусад бүх үүргийн үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар \Иргэний хуулийн 216-д зааснаар үүргийг дараах дарааллаар гүйцэтгэнэ\
Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх хувийг хүрэлцээгүй бол үүрэг гүйцэтгэгч нь:
1.      Аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх үүрэгтэй
2.      Ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон  үед өрийг тэргүүн хэмжээнд гүйцэтгүүлнэ.
3.      Хэд хэдэн өрийг төлөх хугацаа зэрэг болсон тохиолдолд үүрэг гүйцэтгэгч илүү их хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжин гүйцэтгэнэ.
Үүргийн гүйцэтгэгч нь  төлөх хугацаа болсон бүх  өрийг төлхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн заалтаар  дараа нь үндсэн үүрэг эцэст нь хүүг төлүүлнэ.
Үүрэг дараах үндэслэлд дуусгавар болно:
1.      Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохистой биелүүлнэ.
2.      Үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгэх үүргийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан
3.      Хоёр тал харилцан тохиролцсоноор үүргийг тооцон дуусгавар болно.Талууд тохиролцож үүргийг сольсон
4.      Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр  өргөдлийг хүчингүй болгосон.
5.      Үүрэг гүйцэтгүүлэгч , гүйцэтгэгч хоёр нэг этгээд болсон
6.      Үүргийн харилцааны талууд болох иргэн нас барах хуулийн этгээд татан буугдсанаар дуусгавар болох.
7.      Хадгалалтанд шилжүүлснээр үүрэг дуусгавар болох
8.      Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч, үүргийн гүйцэтгэлийг хүлэн авсантай хугацаа хэтрүүлсэн, түүний оршин буй газар тодорхой бус бол үүрэг гүйцэтгэгч үүргийн зүйлийг үүргийг гүйцэтгэвэл зохих газрын нотриатад мөнгө буюу үнэт цаасыг нотриатар дамжуулан банкинд хадгалуулхаар шилжүүлэх үүрэгтэй.
9.      Үүргийг үүрэг хүлээгчээс үл шалтгаалах байдлын улмаас  гүйцэтгэх боломжгүй болсон
10.  Хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийн талуудын аль нэг нь ИЭЗ-н чадамжгүй сураггүй алга болсонд тооцогдсон нас барсан бол хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэлүүд байна.
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
            Хууль буюу гэрээний дагуу үүрэгт нь нэмэгдэл үүрэг хүлээлгэх замаар үндсэн үүргийг нь гүйцэтгүүлхийн тулд хэрэглэж буй хууулиар зөвшөөрсөн арга хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэнэ. Үүргийн гүйцэтгэлийг дараах аргаар хангана:
·         АНЗ-хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой гэрээг хэлнэ. Үндсэн гэрээний хэлбэрээс үл хамааран АНЗ-н тухайн гэрээг бичгээр хийнэ.АНЗ-нь торгууль, алданги гэсэн төрөлтэй бөгөөд зөвхөн мөнгөн хэлбэртэй байна.
·         Торгууль: нь урьдчилан тогтоосон эсвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон АНЗ-ыг хэлнэ. Алданги хоног хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувиар тооцдог АНЗ юм. Торгууль нь тогтмол тоогоор илэрдэг бол алдангийн хэмжээ нь хугацаа хэтэрсэн хоног тутамд нэмэгдэж байдаг онцлогтой. АНЗ-нь хэмжээ их байвал хэргийн нөхцөл  байдлыг  харгалзан шүүх түүнийг багасгаж болно.
·         Дэнчин:Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилж төлсөн мөнгийг дэнчин гэнэ.
·         Баталгаа: Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэгчийг хангуулхаар 3 дагч этгээд үүрэг гүйцэтгэгчид баталгаа гаргаж болно. Энэ гэрээг бичгээр хийнэ. Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачлагаар гэрээг цуцалж болохгүй. Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана. Харин батаглаа гаргагч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах албагүй.
·         Банкны баталгаа: Банкны баталгааны  гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргах банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.
А. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол
Үүрэг                        Банкны                     Үүрэг
Гүйцэтгэгч                   Баталгаа                     Гүйцэтгэгч
Гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг шаардана.
Б. Банк шаардлагыг хүлээн авсан тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх шаардлага болон хавсралт  баримт бичиг шилжүүлнэ.
В.  Банк үүргээ  гүйцэтгэнэ: Баталгаа гаргагч банкны  хүлээх хариуцлага  гэрээнд заасан хэмжээгээр  хязгаарлагдана.
Г. Банк төлсөн мөнгө үүрэг гүйцэтгэгчид сөрөг нэхэмжлэл гаргах замаар  гэрээнд тохиролцсон журмаар  буцаан авна.
·         Батлан даалтын гэрээгээр  батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг  гүйцэтгэж чадна гэж  үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө батлаж  гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах дээд хэмжээг зааж үүрэг хүлээнэ. Тодруулбал батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхө хариуцлага хүлээнэ. Иргэний хуулийн 461.2 т зааснаар үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд өвлөгч нь өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг  хангах  ба батлан даагч нь нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээнэ гэжээ. Энэ гэрээг бичгээр хийнэ.
Даатгалын гэрээ \Иргэний хуулийн 431-444\
  Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохиролцсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Даатгал нь:
ü  Сайн дурын
ü  Заавал гэсэн төрөлтэй байна.
Даатгалын тохиолдол нь даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр олгох нөхцлийг бүрдүүлэх үйл ажиллагаа юм. Хуульд зааснаар даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдий амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшаагүй эдийн бус ашиг сонирхол байна.
Хамтран ажиллах гэрээ \Иргэний хуулийн 476-482\
            Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд  байгуулахгүйгээр ашиги олон болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.  Энэхүү гэрээг бичгээр болон амаар байгуулж болно. Гэрээг талууд мөнгө эсвэл эд хөрөнгө, үйлчилгээ зэргийг альнаар нь хамтарч байгаагаар  гэрээндээ тусгана. Үүнийг хуулинд гэрээний хураамж гэж тодорхойлоод гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцанаа.
1.      Бусдын өмчлөлтэй хөрөнгө: Үүнд:
·         Худалдах худалдан авах гэрээ
·         Зээлээр худалдах худалдан авах гэрээ
·         Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах худалдан авах гэрээ
·         Ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ
·         Арилжааны гэрээ
·         Бэлэглэлийн гэрээ
·         Зээлийн  гэрээ
2.      Бусдын эзэмшилд ашиглалтанд: Үүнд:
ü  Эд хөрөнгө хөлслөх гэрээ
ü  Орон сууц хөлслөх гэрээ
ü  Санхүүгийн түрээс \лизинг\
ü  Түрээсийн гэрээ
ü  Франчайзний гэрээ
ü  Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ
ü  Хөдөө аж ахуйн зориулалтай газрын түрээсийн гэрээ
3.      Ажил гүйцэтгэгчтэй холбогдсон гэрээний үүрэг: Үүнд
Ø  Ажил гүйцэтгэх гэрээ
Ø  Хөдөлмөрийн гэрээ
Ø  Хөлсөөр ажиллах гэрээ
4.      Туслалцаа үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон гэрээ
·         Аялал зуучлалын гэрээ
·         Тээвэрлэлтийн гэрээ
·         Хөрөнгө итгэмжлэх гэрээ
·         Итгэмжлэлийн гэрээ
·         Хадгалалтын гэрээ
·         Даатгалын гэрээ
·         Даалгаврын гэрээ
·         Зуучлалын гэрээ
·         Худалдааны зуучлагч комиссын гэрээ
·         Асран тэтгэх гэрээ
5.      Зээл тооцооны үүрэг. Үүнд:
o   Төлбөр тооцооны гэрээ
o   Мөнгөн хадгалмжийн гэрээ
o   Банк зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох ззэлсэн гэрээ
6.      Гэрээний бусад үүрэг. Үүнд:
§  Хамтран ажиллах гэрээ
§  Шагнал олгохоор нийтэд олгох уралдаант шалгаруулалтай гэрээ
§  Тоглоом мөрийтэй гэрээ

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт