Бизнесийн харилцаа Лекц 11
ЛЕКЦ
11
Менежмент,
менежментийн чиг үүргүүд төлөвлөлт
Менежмент: *Management* гэсэн үг нь
*Удирдлага* гэсэн утгатай үг юм. Аливаа ажлыг хийж гүйцэтгэх явцад хүмүүсийн
нэг гол онцлог бол удирдан зохион байгуулагдах шинж чанар байдаг. Нийгмийн
хөгжлийн явцад ямарваа ажлыг эхлээд нэг хүн хийж гүйцэтгэх ба цаашид нийгмийн
хөгжлийн дагуу бүлэг ба байгууллага гүйцэтгэдэг болж тэдгээрийг удирдах үйл
ажиллагаа нь биеэ даасан мэргэжил болон хувирч менежмент нь шинжлэх ухаан болон
хөгжиж ирсэн юм.
Эрдэмтэн судлаачид мененжментийн тухай олон
янзаар тайлбарладаг ба үүнтэй уялдаатайгаар янз бүрийн тодорхойлолтууд гарч
ирсэн. Жишээлбэл:
- Менежмент
гэдэг бол удирдахуйн урлаг юм.
- Менежмент
гэдэг бол хүнээр ажил хийлгэх ухаан юм.
- Хүний дангаар
гүйцэтгэх үүргийг тодорхой үр дүнд хүргэхийн тулд хүмүүсийн үйл ажиллагааг
зохицуулж удирдах хэд хэдэн хүмүүсийн болон байгууллагын хэрэгжүүлдэг үйл
явцыг менежмент гэнэ.
- Менежмент
гэдэг нь байгуулага түүний гишүүдийн өмнөх зорилыг биелүүлэхийн тулд
хүмүүстэй ажиллаж хүмүүсийн тусламжтайгаар ажил явуулахыг хэлнэ.
Дээрх тодорхойлолтуудаас авч үзэхэд ерөнхийд
нь *Удирдах ажлыг эхрлэн явуулах үндэс болдог хүний мэдлэгийн цогцыг менежмент
гэнэ* гэж тодорхойлж болох юм. Өөр хэлбэл менежмент нь функц, үүргүүдийн
нийлбэр, ур чадварын багц юм.
2. Менежер: Менежментийн үйл ажиллагааг эрхлэн
явуулдаг буюу удирдан зохион байгуулах үйл ажиллагааг эрхэлж буй хүнийг менежер
гэнэ.
Менежер нь зэрэг ур чадвартай авьяас мэдлэгтэй
байхаас тухайн байгууллагын оршин тогтнох нийгэм дэхь нэр хүнд байгууллагын
амжилт зэрэг бүгд хамаарах юм.
Иймд менежер хүний хамгийн гол зүйл нь тухайн
хүний ур чадвар гэж ойлгож болох юм.
Ур чадвар гэдэг нь мэдлэг мэдээлэл дадлага
туршлага тодорхой байр суурь дээр тулгуурлан үр дүнд хүрэх чадвар юм.
Менеженжментийн ухаанд менежерийн ур чадварыг
доорхи байдлаар ангилж авч үздэг.
- Техникийн ур
чадвар
- Харилцааны ур
чадвар
- Шийдвэр гаргах
ур чадвар
Техникийн ур чадвар: Ноогдсон үүрэг даалгаврыг
тодорхой арга барилаар гүйцэтгэх ур дүй дадлага мэргэжлийн нийлбэр цогц юм. Энэ
нь менежер хүн нь гэрээ хэлцэл хийх, хяналт тавих, илтгэх бизнес төсөл,
төлөвлөгөө боловсруулах зэрэг тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэх ур чадвар юм.
Энэ ур чадварыг тухайн байгууллагын доод түвшний менежерүүд буюу анхан шатны
нэгжид ажилладаг менежерүүд илүү сайн эзэмшсэн байх шаардлагатай юм .
Харилцааны ур чадвар: Менежерүүд нь
байгууллагын дотор ч гадна ч хүмүүстэй
ажиллахад тодорхой хугацааг зарцуулдаг. Иймд харилцааны ур чавдар гэдэг нь
хүмүүстэй санал бодлоо солилцох тэдгээрийг идэвхжүүлэх, харилцан ойлголцох
тэдгээрт нөлөөлөх ба нийцэж ажиллах ур чадварыг хэлнэ.
Шийдвэр гаргах ур чадвар: Удирдагч хүн нь
тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог, байгуулагын үр ашигт нөлөөлж байгаа
хүчин зүйл, шийдвэрлэх асуудлын хамрах хүрээ зэргийг нарийн тооцож шийдвэрийг
гаргадаг байх ёстой. Иймд шийдвэр гаргах ур чадвар гэдэг нь хийсвэр санааг
тухайн орчны нөхцөл байдалтай уялдуулан хэрэглэх ур дуй юм. Ерөнхийд нь шийдвэр
гаргах ур чадварыг тухайн байгууллагын дээд түвшний менежерүүд сайн эзэмшсэн
байх шаардлагатай байх бөгөөд тэдгээр нь шийдвэр гаргах ур чадварыг эзэмшихийн
тулд асуудлыг шийдэх олон хувилбаруудаас аль оновчтойг нь олж сонгох,
хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох гарах үр дүнг урьдчилан харах чадварыг
нарийн эзэмшсэн байх шаардлагатай юм.
Менежерийн түвшин
Орчин үед байгууллагын үйл ажиллагаа өргөмжиж
бизнесийн байгууллагууд харилцан адилгүй том жижиг олон янз болон хөгжиж байна.
Удирдлагын хүрээнд нэлээд олон ажилтан нэг төрлийн үйл ажиллагааг янз бүрийн
төвшин хийж гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь хөдөлмөрийн босоо хуваарийг бий
болгож байгаа ба үүнтэй уялдуулан менежментын төвшинг доорхи байдлаар 3 ангилж
байна. Үүнд:
1. Стратегийн буюу
дээд төвшин
2. Тактикийн буюу дунд
төвшин
3. Үйл ажиллагааны
буюу доод төвшин
Эдгээр төвшингөөс нь хамаарч менежерийг дээд, дунд, доод төвшний гэж 3
ангилж үздэг. Эдгээрийг нарийвчлан тодорхойлбол:
Дээд төвшний менежер: Энэ төвшинд ихэвчлэн бизнесийн байгууллагын
захирал удирдах зөвлөлийн дарга, Ерөнхий менежер зэрэг хүмүүс багтдаг. Энэ
төвшний менежерүүд нь байгууллагын хэтийн буюу урт хугацааны зорилго зорилтуудыг
тодорхойлон, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон төлөвлөгөөг
боловсруулах гадаад орчинтой холбох үүргийг гүйцэтгэдэг.
Дунд төвшний менежер: Энэ төвшний менежер нь удирдах ажлыг биечлэн хийх тал голлодог ихэвчлэн хүмүүстэй шууд
харьцдаг удирдах хүмүүс байдаг.
Менежментийн төвшин, ажлын онцлогоос хамаарч
тэдэнд шаардагдах ур чадварууд харилцан адилгүй байдаг. Дээд төвшний менежерт
шийдвэр гаргах ур чадвар илүү байдаг бол дунд төвшний менежерт харилцааны ур
чадвар илүү шаардлагатай байдаг. Харин доод төвшний менежер нь байгууллагын
нэгж хэсгийн ажиллагсадтай илүү ойрхон ажилладаг учраас тэдгээрт техникийн ур
чадвар илүү шаардагддаг.
3.Менежментийн чиг үүрэг: удирдлагын үйл
ажиллагаа нь харилцан уялдаа бүхий удирдлагын чиг үүргийн төвлөрсөн илэрхийлэл
юм.
Удирдлагын чиг үүрэг бүр харилцан уялдаа бүхий үйлдлүүдээс тогтдог бол
удирдлагын үйл ажиллагааг нь удирдлагын чиг үүргийн нийлбэр цогц юм. Анри
Файоль анх удирдлагын чиг үүргийг төлөвлөх зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах
гэж тодорхойлсон байдаг.
-
Төлөвлөлт / Planning/: Мэдээллийн бүх эс үүсвэрийг ашиглах байгууллагын
зорилгыг тодорхойлох, түүнд хүрэх арга замуудыг олон хувилбараар боловсруулж
ирээдүйн үйл –ажиллагааг таамаглах үйл ажиллагаа
-
Зохион
байгуулалт /Organizing/: Байгууллагын бүх нөөцийг оновчтой хувиарилах зохион
байгуулах, удирдах үйл ажиллагаа
-
Мотиваци
/Motivation/: Байгууллагын зорилгод хүрэхэд түлхэлц үзүүлэх зорилгоор
ажиллагчдынхаа хөдөлмөрийн үр дүнг шудрага үнэлж, урамшуулан идэвхжүүлэх үйл
ажиллагаа
-
Хяналт
/Controling/: Бодит хүрсэн үр дүнг төлөвлөсөнтэй харьцуулж хэлбэлзэл буюу
зөрүүг олж тогтоож, аливаа алдал дутагдлыг засаж залруулах үйл ажиллагаа
Төлөвлөлт: Төлөвлөлт гэдэг нь аливаа
байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хамгийн хэмнэлтэй аргаар хэрхэн арга замыг
тодорхойлох үйл явц юм. Төлөвлөлт нь тухайн бизнесийн байгууллагын үйл
ажиллагааг бүхэлд нь тусгадаг бөгөөд үйл ажиллагааны олон чиглэлүүдээс бүрддэг.
Төлөвлөлтөнд байгууллагын зорилго зохион байгуулалтын зорилго зохион
байгуулалтын бүтэц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал хөрөнгийн эх
үүсвэр гэх мэт олон зүйл агуулагддаг. Төлөвлөлтийг доорхи шаардлагын үүднээс
хийж гүйцэтгэдэг. Үүнд:
·
Тодорхой
бус байдлыг багасгах
·
Зорилтуудыг
нарийвчлан гаргах
·
Үйл
ажиллагааг оновчтой зохион байгуулах
·
Хяналт
шалгалт хийхэд хялбар болох үүднээс хийнэ.
Төлөвлөлт нь байгууллагын үйл ажиллагааны
чиглэлийг оновчтой зүй зохистой нарийн утга агуулга уялдаа холбоотой тогтооход
зайлшгүй шаардагдах удирдлагын арга хэрэгсэл болдог. Төлөвлөлтийг хийж
гүйцэтгэхдээ доорхи үе шатуудыг дамжин хийнэ. Үүнд:
- Төлөвлөлтийн
процессийг зохион байгуулах
- Нөхцөл байдлын
шинжилгээ оношилгоо
- Үйл
ажиллагааны зорилго зорилтуудыг тодорхойлох
- Хэсэгчилсэн
төлөвлөгөөнүүдийг боловсруулах \
- Санхүүжилтын
төлөвлөгөөг боловсруулах
- Төлөвлөлтын
баримтын эх бэлтгэх
Төлөвлөгөө зохиох үндэс нь таамаглал юм.
Таамаглал гэдэг нь өнгөрсөн үеийн мэдээлэл өөрийн бодит туршлага ба зөн билиг
дээр үндслэн ирээдүйн байдлыг тодорхойлох арга юм. Ер нь төлөвлөлтөнд олон
хувилбараар хандах нь амжилт олох нэн чухал үндэс болдог. Менежер төлөвлөгөөны
гүйцэтгийг тогтмол хянах шаардлагатай.
Төвөлгөө цаг хугацааны хувьд урт ба богино гэж
2 янз байна
Аливаа
байгууллага дэвшүүлсэн зорилгодоо хүрээхын тулд богино хугаацааны
төлөвлөгөөг хэрэгжүүлсэний үндсэн дээр урт хугацааны төлөвлөгөөг биелүүлнэ.
Төлөвлөгөөг хэрэглэх зориулалтаар нь дотоод ба
гадаад гэж 2 ангилдаг.
Төлөвлөгөөг тухайн байгууллагаас гадна түүний
үйл ажиллагаанд тус дэмжлэг үзүүлж
чадах гадны харилдцагч нар бас хэрэглэдэг. Бизнесийн байгууллагын төлөвлөгөө
нь.
- Зах зээлийн
стратеги
- Үйлдвэрлэл
болон үйлчилгээний стратеги
- Судалгаа
шинжилгээ ба хөгжил дэвшлийн
стратеги
- Удирдлага
зохион байгуулалтын стратеги
- Санхүүгийн
стратеги гэсэн 5 хэсгээс бүрднэ
Хэдийгээр үйл ажиллагааны стратегүүд өөр хоорондоо
маш нягт харилцан уялдаатай байх боловч стратегүүд бие даан боловсруулагдах
бөгөөд ямар ч төлөвлөгөөг хийхэд дагаж мөрдөх дэс дараалсан үе шатууд байдаг.
Төлөвлөлтын түвшин: Аливаа байгуулага
дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд богино хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлсний
үндсэн дээр урт хугацааны төлөвлөгөөг биелүүлнэ. Шинж чанар, цаг хугацааны
хувьд янз бүрийн төвшинтэй байна. Үйл ажиллагааны төлөвлөлт, тактикийн
төлөвлөлт, стратегийн төлөвлөлт байна. Төлөвлөгөөны хугацаа хичнээн урт байх
тусам ирээдүйн нарийвчлал тооцох боломж бага ба шаардлага төдийчинээ багасдаг.
Стратегийн төлөвлөлийн агуулга мөн чанар:
Стратегийн төлөвлөлт бол байгууллагын
удирдлага зохион байгуулалтын үндэс болж өгдөг. Стратегийн төлөвлөлт гэдэг нь
өргөн утгаараа байгууллага өөрийн
зорилгод хүрэхийн тулд онцгой болон ердын стратегүүдыг боловсруулах замаар
гарсан ААН-ийн удирдлагуудын гаргах шийдвэр ба үйл явцыг агуулна.
Стратегийн төлөвлөлтийн процесс
Стратегийн төлөвлөлтөнд доорхи шаардлага
тавигдана.
- Стратегийн
төлөвлөлтийн тогтолцооны иж бүрэн байдал
- Стратегийн
төлөвлөлт болон өнөөгийн удирдлагын хооронд зөрчил байхгүй байх
- Үнэн зөв бүрэн
мэдээлэлтэй байх
- Стратегийн
төлөвлөлтийн үндсэн загвар болон удирдлагын зохих шаардлагатай байх
- Стратегийн
өөрчлөлтөнд хандах ажилтнуудын тэмүүлэл байх
- Стратегийн
төлөвлөлтөнд шаардагдах нөөцтэй байх
- Өндөр ур
чадвартай мэргэжлийн ажилтнуудыг татан оролцуулах
- Стратегийн
төлөвлөлтөнд зарцуулах удирдлагын цаг хугацааг уртасгах зэрэг болно.