Эрх зүй Лекц 11

ЛЕКЦ – 11
Өмчийн эрх зүй
Өмч, түүний төрөл, хэлбэрүүд
1.      Өргөн утгаараа үйлдвэрлэлийн хэрэгсэл ба хэрэглээний зүйл олж авахаар тодорхойлогдох үйлдвэрлэл, хуваарилалт, солилцоо, хэрэглээний явцад хүмүүсийн хоорондын обьектив түүхэн өөрчлөгдөх харилцааны тогтолцооны эдийн засгийн ухагдахуун
2.      Тодорхой этгээд болох хувь хүн буюу хамт олонд тодорхой нөхцөл ба тодорхой хэлбэрээр эд хөрөнгө хамраахыг илэрхийлсэн хууль зүйн ухагдахуун: МУ-н Үндсэн хууль, Иргэний хуульд заасны дагуу төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.
3.      Иргэний эрх зүйн аргаар өмчийн эдийн засгийн харилцааг зохицуулахад чиглэгдсэн хууль зүйн хэм хэмжээний нийлбэр цогцыг бүрдүүлдэг иргэний эрх зүйн институт
4.      Өмчийн эрх зүйн ямар нэгэн субьектэд хамаарах эд хөрөнгө гэж “Эрх зүйн толь бичиг”-т тайлбарласныг авч үзвэл хүн аливаа материаллаг болон материаллаг бус хэрэгцээгээ хангах шаардлага байнга гардаг. Энэ бүхний тулгуур ойлголт нь өмч байдаг. Хүн эд юмсыг өөртөө байлгах /өөрийн мэдэлд/ гарцаагүй шаардлага үүсч буй харилцааг л бид өмч гэдэг. Ер нь өмчийн харилцаа гэдэг нь харилцааны харилцаа буюу өөрийн мэдэлд буй эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцаа юм.

Өмч

Хувийн

Нийтийн

Иргэний

Дундын

Төрийн

Олон нийтийн

Орон нутгийн

Шашны
 




                                                                                   


Монгол Улсын иргэний хуульд өмчлөгч нь төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд байна. Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Түүнчлэн мал амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй. Эндээс өмчлөгч нь өмчийнхөө талаар төлөх болон гарах хариуцлагыг хүлээх үүрэгтэй байна. Тухайлбал гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давтагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл түүний үр шим гэмтэх буюу уствал эрсдлийг өмчлөгч хариуцна. Өмчлөгч нь нэгэн эзэмшигч байгаа тохиолдлолд хуульд өөрөөр заагаагүй бол өмчлөлийн зүйлийн орлого, үр шимийг өмчлөх ба эд хөрөнгөө хадгалах, хэвийн байлгахад шаардагдах зардлыг хариуцна.
Төрийн өмчлөлийн зүйлийг зориулалт, эзэмших, ашиглах, захиран зарцуулах байдлаар нь: Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрий өмч гэж ангилна.

Төрийн өмч
Төрийн нийтийн зориулалттай өмч
Төрийн өөрийн өмч
Иргэдэд өмчлүүлснээс бусад газар
Газрын хэвлий, түүний баялаг
Ус, түүний доторх баялаг
Ой, түүний дагалдах баялаг
Ургамал, ан амьтан нөөц
Түүх соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал
Археологийн болон палентологийн олдвор
Хуулиар нийтийн зориулалттай ашиглахаар тогтоосон бусад зүйлс
Төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн хөрөнгө
Төрийн өмчит үйлдвэрийн газар эзэмшүүлсэн хөрөнгө
Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө
Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан
Төрийн тусгай хэрэгцээний бэлтгэл нөөц
Хуульд заасан бусад

Өмчлөлийн зүйл:
            Өмчлөлийн зүйлийг биет буюу эд юмс, биет бус буюу оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрх гэж ангилж болно. Тэгэхлээр бид эд юмс, оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрхийг өмчилж болох бөгөөд үүнээс бусад зүйлийг өмчилж болохгүй. Жишээлбэл: хүнийг өмчилж болохгүй.
Мөн тодорхой нөхцөлд өмчлөлийн зүйл нь харьцангуй ойлголт жишээ нь, хувийн үйлдвэр гэж байдаг бол, хувийн шүүх гэж байхгүй. Эд юмсыг өмчлөлийн зүйл болохын хувьд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гэж ангилна. Биет бус зүйлийг оюуны үнэт зүйл, эдийн эрх гэж ангилах бөгөөд оюуны үнэт зүйлд зохиогчийн эрхэд хамаарах бүтээл, аж үйлдвэрийн өмч хамаардаг.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт