Бизнесийн харилцаа Лекц 10


ЛЕКЦ 10
Ажилтныг ажилд авах ба удирдах, ажлын цаг ашиглалт зохион байгуулалт
Бид бүгдээрээ л бүтээлч, үр бүтээмжтэй амьдрахыг хүсдэг. Түүнийхээ зэрэгцээ амьдралын сайн сайхныг амсаж, зугаатай байхыг  ч тэмүүлдэг. Гэвч энэ 2 хүсэл хоорондоо тэр бүр нийцдэггүй. Учир нь бүх зүйл цаг хугацаа болон түүнийг яаж ашиглаж буйгаас шууд хамаардаг. Цаг хугацааны тухайд үндсэн гэж хэлж болох зарчмууд нь гэвэл:
-          Хүн бүрт өдөрт их ч биш, бага ч биш, яг 24 цагийг зарцуулах эрх өгөгддөг.
-          Цаг хугацааг өмчлөх, зээлдэх, хадгаламжинд хийх боломжгүй.
       Цаг бол өглөө, өдөр, орой гэдгээс илүү тодорхойгоор хоногийг тэмдэглэх ухаалаг хэрэгсэл юм. Эрт дээр үед цаг хугацааг нараар, сүүдрээр хэмждэг байсан. Өнөө үед бид цагийг хэрэглэдэг болсон. Хэмжих хэрэгсэл нь ямар ч байлаа ч гэсэн цагийг зохицуулах, хянах, менежмент хийнэ гэдэг боломжгүй хэрэг. Цаг хугацаа нэгэн чигт урсаж байдаг.
      Хоёрдугаарт та өөрөө цаг хугацааны хүрдний гол юм. Цагийн менежмент бол хүмүүсийн боддог шиг таны эргэн тойронд буй юмсыг өөрчлөх явдал биш. Энэ нь таныг болон эргэн тойрны юмсдаа хандах таны харилцааг өөрчилдөг. Амжилтанд хүрсэн хүмүүс үүнийг мэддэг бөгөөд өөрсддөө ашигтайгаар хэрэглэдэг.
Цагийн сайн менежментийн үр ашиг  нь их юм. Цагаа сайн зохицуулдаг хүмүүс:
-          Олон зүйлийг амжуулж
-          Стресст бага орж
-          Хүмүүстэй сайн харилцаа тогтоож
-          Өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун байж
-          Дуртай зүйлдээ зориулах цаг завтай байдаг. Та ч бас ийм байж болно. Харин бүх зүйл танаас шалтгаална.
Цагийг удирдах хамгийн гол арга нь цагийн менежмент юм.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт