Олон улсын санхүү менежмент Лекц 10


Лекц – 10
Дэлхийн банкны групп
            ОУВС-ын гишүүнээр элсэх нь Дэлхийн банкны гишүүн болох давхар үүргийг хүлээлгэдэг онцлогтой.
            Дэлхийн банкны группэд ажил төрлийн холбоотой олон улсын санхүүгийн дөрвөн институт болон Олон улсын шинэчлэл хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциацè, Олон улсын санхүүгийн корпорацè, Олон талын хөрөнгө оруулалтын баталгааны агентлагг болон Хөрөнгө оруулалтын маргааныг зохицуулах олон улсын төв тус тус ордог билээ.
            Дэлхийн банк нь Париж, Токиод өөрийн салбартай, мөн олон оронд төлөөлөгчийн газартай болно.
            2002 оны байдлаар 184 улс Дэлхийн банкны гишүүнээр элссэн байна. Өөрөөр хэлбэл дэлхийн бараг бүх орон гишүүн болсон байгаа нь түүнийг Дэлхийн банк гэж нэрлэхэд хүргэж байна. ОУВС-ын гишүүн орон Дэлхийн банкны гишүүнээр элсэж болно. Энэ зарчим нь Дэлхийн банкнаас явуулах валют – санхүүгийн бодлого нь ОУВС-ын дүрэмд нийцэж, түүний үйл ажиллагаатай уялдсан байх шаардлагаас урган гарсан байна.
            Дэлхийн банкны зорилго нь:
            -Үндэсний үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтаар дэмжих замаар гишүүн орны эдийн засгийг шинэчлэх хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх,
            -Баталгаа гаргаж өгөх, хамтарч зээлийн төсөл хэрэгжүүлэх замаар хувийн секторын болон гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих,
            -Олон улсын худалдааны урт хугацааны тэнцвýртэй өсөлтийг урамшуулах, мөн гишүүн орнуудын үйлдвэрлэлийн нөөцийг ашиглахад хөрөнгө оруулалтыг чиглүүлж, улмаар төлбөрийн тэнцлийг сайжруулах нь туслалцаа үзүүлэх.
            Äýëõèéí  банкны удирдах дээд байгууллага нь гишүүн орнуудаас томилсон захирлуудын зөвлөл (Сангийн сайд буюу төв банкны дарга нараас бүрдэнэ.) мөн. Захирлын зөвлөлийн гишүүн нь өөрийн орлогчтой байх ба тэдгээрийг таван жилийн хугацаагаар томилно. Захирлын зөвлөл нь жилд нэг удаа хуралдана. Жилийн хурал нь ОУВС-ын жилийн хуралтай  хамт болдог. Захирлын зөвлөл нь шинээр гишүүн элсүүлэх, дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх, банкны дүрэмд өөрчлөлт оруулах гэх мэтээс бусад асуудлыг банкны гүйцэтгэх захирлуудын эрх хэмжээнд шийдвэрлэж байхаар шилжүүлж болно.
            Захирлын зөвлөлийн хурлын ихэнх шийдвэр нь энгийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно. Мөн зарим чухал асуудал зөвлөлийн гишүүдийн 85 хувийн санал авч байж хүчин төгөлдөр болдог онцлогтой. Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар гишүүн орнуудын өгөх саналын тоо нь банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээ – квотоос шууд хамаарна. Энэ зарчим ёсоор АНУ-д нийт саналын 17 хувь байгаа нь дэлхийн банкны гишүүн хөгжиж байгаа 140 орны саналтай тэнцэж байна. Саналын тоогоор хоёрдугаар байранд Япон (8%) орж, дараагаар нь Герман (4,57%), Франц, Их Британи (тус бүр 4,38%) гэх мэт орон багтаж байна.
            Дэлхийн банкны гүйцэтгэх захирлууд нь банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулахад оролцоно. Гүйцэтгэх захирлуудыг 2 жилийн хугацаагаар сонгоно. Нийтдээ 24 гүйцэтгэх захирал ажиллах бөгөөд түүний 5 нь дүрмийн сандд ихээхэн хөрөнгө оруулсан Их Британ, Герман, АНУ, Франц, Японоос шууд томилогдоно. Мөн Саудын Арави, Хятад, ОХУ-ыг төлөөлсөн гүйцэтгэх захирлууд шууд сонгогдоно. Үлдэх 16 гүйцэтгэх захирлыг аль орон ямар группэд орохтой нь уялдуулан Захирлын зөвлөлийн хурлаар сонгууль явуулж сонгоно.
            Дэлхийн банкны ерөнхийлөгчийг гүйцэтгэх захирлуудын хурлаас 5 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгч нь тус банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулна. Дэлхийн банкны ерөнхийлөгч нь АНУ-ын иргэн байна.
            Дэлхийн банкийг анх байгуулахад гишүүн орнууд банкны дүрмийн санг бүрдүүлэхэд 10млрд.долларын хөрөнгө оруулжээ. Дэлхийн банкны дүрэм ёсор банкны дүрмийн сангийн хэмжээ 184 млрд.долл байх ёстой. 1998 оны байдлаар дүрмийн сан 170 млрд. Долларт хүрчээ. Банкны өөрийн хөрөнгө, олон улсын санхүүгийн зах зээл дээрээс авсан зээл болон өмнө олгосон зээлийн төлбөр нь тус банкны зээлийн гол эх үүсвэр юм. Банкны зээлийн хугацаа 20 хүртэл жил ба эхний 5 жил нь хөнгөлөлттэй хүүтэй байна.
            Зээлийн хүүгийн хэмжээ нь дэлхийн зах зээлийн жишгийн дагуу тогтооно. Гэхдээ эхний таван жилд хүүгийн хэмжээ хөнгөлөлттэй байна. Зээлийг шууд Засгийн газарт, эсвэл Засгийн газрын баталгайтайгаар аж ахуйн нэгжид олгодог журамтай. Зээлийн энэ механизм нь тогтвортой мөрдөгдөж иржээ. Харин зээлийн бодлого нь улс төр, эдийн засгийн олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж байнга өөрчлөгдөж ирсэн байна.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт