Олон улсын санхүү менежмент Лекц 5
Лекц – 5
Валютын зах зээл болон валютын гүйлгээ
Эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр валютыг худалдах худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулдаг төвийг валютыг зах зээл гэнэ. Орчин үеийн валютын зах зээл нь хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашиглаж мэргэжлийн валютын худалдаачид валютын худалдааг дамын аргаар бэлэн бусаар хийдэг төв болж өөрчлөгдсөн байна.
Валютын зах зээлийг үйлчлэх хүрээний нь хувьд гадаад дотоод гэж хувааж болох боловч зах зээл хөгжсөн орнуудад ингэж ялгах боломжгүй байдаг. Учир нь гадаад дотоодын бүхий л үйл ажиллагаа энэ зах зээл дээр төвлөрсөн байдаг байна. Жишээ нь – Лондон Нью-Иоркийн валютын зах зээл дээр дэлхийн бусад орны валютын зах зөвхөн Англи улсын нутаг дэвсгэр дээр хийгдэх валютын арилжаа явагдана гэж ойлгож болохгүй . Байршил бүс нутгийн харьяалалын хувьд нь валютын захыг Азийн / Токио Гонконг Сингапур Мельбурне/ Европын / Лондон Франкфурт Цюрих / Америк / Нью-Иорк Чикаго Лос-Анджелес/- ийн гэж ангилж болох бөгөөд одоо олон улсын хэмжээний төлбөр тооцооны 90 гаруй хувь дээрхи валютын зах зээлийг дамжин хийгдэж байна. Валютын зах зээлийн үйл ажиллагаанд үндсэндээ дараах 5 нэгж оролцдог. Үүнд
1. Арилжааны банкууд
2. Банкны бус санхүүгийн байгууллагууд
3. Аж ахуй нэгж хувь хүмүүс
4. Брокерийн пүүсүүд
5. Төв банк
Төв банк нь валютын арилжаанд шууд оролцохгүй гол төлөв валютын за зээлийн үйл ажиллагааг зохицуулах ханшийн хэт их хэлбэлзэл гарахаас урьдчилан сэргийлэх зэрэг хэлбэрээр мөнгөний удирдлагын арга хэрэгслийг ашиглан валютын зах ээл дээр ажиллана.
Валютын гүйлгээ
Гадаад валют худалдах худалдан авах хэлцэл хийх үйл ажиллагаагвалютын гүйлгээ гэж нэрлэнэ. Валютын гүйлгээ нь гадаад валютын зах зээл дээр хийгдэх ба түүнд арилжааны банзууд санүүгийн пүүс компаниуд гол төлөв оролцоно. Валютын гүйлгээг гардан зохион байгуулж явуулах этгээд нь брокерууд валютын наймаачид байдаг. Валютын гүйлгээг өргөн утгаар нь кассын болон хугацаатай гүйлгээ /forward/ гэж 2 ангилж болно.
Кассын гүйлгээг банкны хэллэгт овернайт /overnight/ гэж голдуу нэрлэх бөгөөд хэлцэл хийсэн өдөр буюу түүнээс хэдхэн хоногийн дараа төлбөр хийхийг кассын гүйлгээ гэж нэрлэдэг.
Бараа материал нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх талаар хэлцэл хийх түүний борлуулалт явагдсан төлбөр нь хийгдэх хугацаа ихээхэн зөрүүтэй бол түүнийг хугацаатай кассын гүйлгээ гэнэ.
Ханшийн зөрүүгээс ашиг олох зорилгоор валют худалдах худалдан авах үйл ажиллагааг валютын хэд хэдэн зах зээл дээр нэгэн зэрэг явуулахыг арбитражын гүйлгээ гэнэ.
Жишээ нь
Валютын дилер Германд 1/0.90 ханшаар еврог доллар болгон авч түүнийг Нью-Йоркод 1/0.91 гэсэн ханшаар евро болгон худалдаж ханшийн зөрүүгээр ашиг олох нь арбитражийн энгийн хэлбэр юм.
Арбитражийн гүйлгээг дотор нь энгийн холимог гэж ангилж болно. Арбитражийн гүйлгээнд зөвхөн хоёр этгээд оролцож байвал түүнийг энгийн арбитраж гэнэ. Харин гүйлгээнд хэд хэдэн этгээд оролцох мөн нэг болон хэд хэдэн этгээдээр зуучлуулан валют зарах замаар ашиг олохыг арбитражийн холимог гүйлгээ гэж нэрлэдэг.
Валютын зах зээл нь олон улсын эдийн засгийн харилцаанд дараахь үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
1.Улс хоорондын бараа гүйлгээ, ажил үйлчилгээний төлбөр тооцоо хийх талбар болохын зэрэгцээ валют санхүү, гадаад худалдааны мэдээллийн төвийн үүрэг хүлээх,
2.Эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр валютын ханш болон гол нэрийн барааны үнэ, тариф бүрлдэн тогтох гол зах зээлийн үүрэг гүйцэтгэх,
3.Валютын гүйлгээг элдэв эрсдлээс хамгаалах болон валютын дамын наймаатай тэмцэх арга хэрэгсэл, механизмыг олон улсын төвшинд бий болгох,
4.Төв банкнаас мөнгө – зээлийн бодлогоо хэрэгжүүлэх нэг гол талбар, арга хэрэгслэл нь олон улсын валютын зах зээл болно.