Олон улсын санхүү менежмент Лекц 3


Лекц - 3

ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН ХАРИЛЦАА БА ТҮҮНИЙ СИСТЕМ
Олон улсын валютын харилцаа нь улс үндэстнүүдийн эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнг харилцан солилцоход үйлчилдэг дэлхийн эдийн засагт валютын үйл ажиллагаа явуулахад бүрэллдэн тогтсон нийгмийн нийтлэг харилцаа юм. Олон улсын валютын харилцааны хөгжил нь эдийн засгийн харилцаа глобальчлагдаж олон улсын шинж чанартай болсон дэлхийн эдийн засгийн систем бүрэлдэн тогтсон олон улсын хөдөлмөрийн хуваарь гүнзгийрсэн дэлхийн зах зээл буй болсон үйлдвэрлэх хүчний өсөлт зэрэгтэй салшгүй холбоотой юм.

Валютын харилцааны төлөв байдал нь олон улсын харилцаанд байгаа түншлэл ба зөрчил гэсэн хоёр чиг хандлага болон улс орнууд хоорондын хүчний харилцаа улс төрийн байдал дэлхийн болон үндэсний эдийн засгийн хөгжлөөс ихээхэн хамаардаг. Улс төр ба эдийн засаг дипломат гадаад ба дотоод худалдаа аж үйлдвэрийн үйлдвэрлэл өөр хоорондоо харилцан сүлжилддэг тул валютын харилцаа нь үндэсний болон дэлхийн эдийн засагт онцгой байр эзэлдэг юм.

Олон улсын валютын харилцаа нь олон улсын эдийн засгийн харилцааны үндсэн дээр аажмаар зохион байгуулалтын тодорхой хэсгийг олсон байна. Валютын систем нь улс хоорондын гэрээгээр буюу улс үндэстнүүдийн хууль тогтоомжуудаар баталгаажиж валютын харилцааг зохицуулан зохион байгуулсан хэлбэр юм. Валютын системийг дотор нь дэлхийн /олонулсын/үндэсний гэж ангилна.

Улс үндэстний валютын систем бол улс орнуудын мөнгөний системийн бүрэлдэхүүн хэсэг болдог ч тэр нь харьцангуй бие даасан ба үндэстний хил хязгаараасаа гарч гүйлгээнд ордог талтай. Түүний онцлог нь улс орнуудын гадаад эдийн засгийн харилцаа ба эдийн засгийн байдал хөгжлийнхөө зэрэглэлээр тодорхойлогддог юм.

Үндэсний валютын системийн үндсэс нь тухайн улсын хуулиар тогтоосон үндэсний мөнгөний нэгж мөн. Олон улсын эдийн засгийн харилцаанд хэрэглэгдэж байгаа мөнгө нь валют болж илэрхийлэгддэг. Ер нь олон улсын тооцоонд гол төлөв бусад орны мөнгөний нэгж болох гадаадын валютыг хэрэглэгдэг.

Дэлхийн валютын систем нь дэлхийн мөнгөний үйл ажиллагааны хэлбэрт суурилдаг. Олон улсын харилцаанд /улс төр эдийх засаг соёлын/ үйлчилж байгаа мөнгийг дэлхийн мөнгө хэмээн нэрлэнэ. Улс үндэстний валютын хөрвөх онцгой чадвар болох нөөц /гол/ валют нь олон улсын төлбөрийн болон нөөцийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бусад улс орнуудын хувьд валютын ханш болон валютын харьцаат хэмжээг тодорхойлох бааз болж дэлхий валютын системд оролцогч орнуудын валютын ханжийг зохицуулах валютын довтолгоон хийхийн тулд тэдгээрийг түгээмиэл хэрэглэж байна. Бреттонвудсын валютын системийн хүрээнд нөөцийн валют гэж АНУ-н доллар ба Английн фунт стерлингийг албан ёсоор баталгаажуулсан.

Валютын системийн нэг чухал элемент бол хуулиар тогтоосон журам хоёр валют хоорондын харьцаат хэмжээ юм.Валютын системийн бас нэг элемент бол валютын ханшны зарчим юм. Түүний олон төрөл валютын нийлүүлэлт болон зах зээлийн эрэлт хэрэгцээнээс хамааран өөрчлөгдөж байдаг хөвөгч ханш нарийн хүрээнд хэлбэлзэж байдаг валютын тогтсон ханш гэж тус тус ялгана.

Олон улсын валютын сангийн дүрэмд өөрчлөлт орсны дагуу валютын харьцаат хэмжээг зээлжих тусгай эрх буюу бусад улсын валютын нэгжээр тогтоох боломжтой болсон.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт