Бизнесийн харилцаа Лекц 15
ЛЕКЦ
15
Бизнес
төлөвлөгөөг боловсруулах гарын авлага
Бизнес төлөвлөгөө бол бизнес ба түүний орчин,
удирдлагын систем, зах зээл, тухайн компаний өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд
шаардагдах нөөц, зорилтот үр дүнд хүрэх арга замыг тодорхойлж бичсэн баримт
бичиг юм.
Аливаа бизнес төлөвлөгөөг боловсруулахаас өмнө
бизнес эрхлэгч та дараах асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй.
- Ямар бизнес
эрхлэх гэж байгаа?
- Энэ бизнесийг
эрхлэх болсон шалтгаан юу вэ?
- Энэ бизнесийг
хэрэглэгчид, өрсөлдөгчид нь хэн байх вэ?
- Энэ бизнесийг
төлөвлөж, үйл ажиллагаа явуулах хамгийн оновчтой арга зам юу вэ? Таньд
ямар нөөц бололцоо байгаа вэ?
- Санхүүгийн
талаас үнэхээр ашигтай ажиллаж чадах уу? Хэдий хугацаанд ашигтай ажиллах
вэ? Тогтвортой ашигтай ажиллуулахын тулд ямар хөрөнгө, эх үүсвэр
шаардагдах вэ?
Бизнес төлөвлөгөөний ач холбогдол:
·
Бизнес
төлөвлөгөөг хэрэгжүүлэх этгээд болох
·
Бизнес
төлөвлөгөөг зөвхөн санхүүжилт олох зорилгоор биш үйл ажиллагаагаа төлөвлөсний
дагуу зөв зохистой явуулах үүднээс хийх хэрэгтэй
·
Санхүүгийн
жил бүр бизнес төлөвлөгөө боловсруулж, ирэх жилд явуулах үйл ажиллагаагаа
төлөвлөснөөр бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, бизнесээ зөв амжилттай удирдан
зохион байгуулах гол үндэс нь болдог.
·
Жил
бүрийн бизнес төлөвлөгөөнөөс гадна компаний ойрын 5 жил хийх үйл ажиллагааг
төлөвлөсөн стратеги төлөвлөгөөг бэлтгэж, бизнесээ хэрхэн өргөжүүлэх талаар
төсөөлөлттэй байх нь бизнес эрхлэгчидэд хөрөнгө, эх үүсвэрээ үр ашигтай бизнесд
хөрөнгө оруулах, зах зээлийн аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон
талын чухал ач холбогдолтой юм.
·
Шинэ
бүтээгдэхүүн, үйлчилгээнд зах зээл, эрэлт бий эсэхийг сайн судалж шалгах,
төлөвлөх шаардлагатай.
·
Бизнес
төлөвлгөөний санхүүгийн хэсэгт хөрөнгийг хэрхэн зарцуулахыг харуулах мөнгөн
урсгалын тооцоог заавал оруулсан байх шаардлагатай.
·
Зардлууд
нь бодитой хэмнэсэн байх бөгөөд зохиогчийн бодит нөхцөл байдлын тухай ойлголтыг
аль болох нарийн гаргавал зохино.
Бизнес төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгүүд:
Бизнесийн
төлөвлөгөөний хураангуй
|
Компаний тухай дэлгэрэнгүй
|
Зах
зээлийн судалгаа
|
Төлөвлөсөн
бизнесийн үйл
|