Хөрөнгө оруулалтын шинжилгээ Лекц 11
ЛЕКЦ
11
Хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг хэрэгжүүлсний дүнд буй болсон
үйлдвэрлэлийн үр ашгийн шинжилгээ
Хөрөнгө оруулалт ба инновацийн төслийн эдийн
засгийн үр ашгийн үндсэн үзүүлэлтүүдийн агуулга ба тооцооллын арга зүйг авч
үзье. Энэ арга зүйг тооцоолж буй онд хөрөнгө оруулалт ба инновацийн төслийн үр
ашгийг тодорхойлоход болон уг төслийг хэрэгжүүлэх үеэс оны эцэс хүртэлх нэг
жилийн тооцоонд ашиглаж болно.
Хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг
хэрэгжүүлснээр буй болсон тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үр
ашгийн өсөлтийн хурд
–ийг
дараах томъёогоор тодорхойлдог. Үүнд:
Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийн үр ашигийн коэффициент нь зардалтай харьцуулбал үйлдвэрлэлийн үр
дүн үзүүлэлтийг болон үр дүнгийн нөхцөл болсон ашигт ажиллагааг харуулдаг.
Хэрэв дээрх коэффициент 1-тэй тэнцэж байвал
үйлдвэрлэлийн бодит зардал нь бүтээгдэхүүний үнэтэй тэнцэх бөгөөд энэ үед
хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг хэрэгжүүлснээр тухайн компани ашиг олох
боломжгүй байна.
Харин дээрх коэффициент 1-ээс их байвал
бүтээгдэхүүний нэгжид ногдох бодит зардал нь нэгжийн үнээс доогуур байх бөгөөд
үр ашгийн коэффициент өндөр байх тусам зардлын нэгжид ногдох ашиг төдийн чинээ
их байдаг.
Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эдийн засгийн үр
ашгийн өсөлтийн хурд гэсэн үзүүлэлт нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хурд нь
түүнийг үйлдвэрлэх зардлын өсөлтийн хурдаас түрүүлж буйг харуулдаг. Үүнийг
зэрэгцээ тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үр ашиг нь түүний
үйлдвэрлэн гаргалтын өсөлттэй шууд, зардлын нийт дүнгийн өсөлттэй урвуу
хамааралтай нэмэгддэг. Хэрэв суурь түвшинтэй харьцуулбал зардал нь өсөөгүй,
эсвэл буурсан тохиолдолд тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд зардлын ийм
өөрчлөлтийг хангаж байгаа хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг туйлын үр
ашигтай гэж тооцож болно.
Дээрх үзүүлэлт нь хөрөнгө оруулалт ба
инновацийн төслийг хэрэгжүүлснээс олж авч байгаа тодорхой нэр төрлийн
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардлын харьцангуй хэмнэлтэй шууд холбоотой байна.
Үйлдвэрлэлийн үр ашгийн өсөлт нь бүтээгдэхүүний өөрийн өртгийн харьцангуй
бууралтаас шууд хамаарч байдаг.