Татвар Лекц 10


Лекц – 10
Нэмэгдсэн өртгийн албан татвар
НӨАТ-н ОУ-н жишиг, хэлбэр, үүрэг
НӨАТ-ын нилээд сүүлийн үед бий болсон залуу татвар юм. Анх Франц улсад 1954 оноос бөөний худалдаанд 1968 оноос жижиглэнгийн худалдаанд гэсэн дарааллаар нэвтрүүлж жинхэн хэрэгжилтийн татварын хэлбэрээр нэвтрүүлж эхэлсэн. Харин дэлхийн 2-р дайны дараагаар  АНУ-н эрдэмтэд япон улсад нэвтрүүлэх тухай томоохон зөвлөмж дэвшүүлж байсан. 1960-д оны сүүлийн хагасаас Бразил, Дайн улсад нэвтрүүлснээр өмнөд Америк болон европын орнуудад түргэн хугацаанд нэвтэрсэн бөгөөд 1977 онд өмнөд солонгос 1985 онд Индонез 1986 онд Тайванд 1988 онд Плитинд энэхүү татварыг нэвтрүүлжээ.
            НӨАТ-ыганх нэвтрүүлэх нь маш нарийн зохион байгуулалт бэлтгэл ажил шаарддагаас түүнийг нэвтрүүлэх оролдлого дахин дахин хийгдэж байсан түүх байдаг. НӨАТ-ыг улс орнуудад амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд ОУ-н валютын сан зэрэг байгууллагууд голлох үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр байгууллагууд улс орнуудын эдийн засагт тохирсон бүтцийг тодорхойлох нэьтрүүлэх бэлтгэл ажлыг хангуулах энэ татварын нарийвчилсан судалгаа шинээр хийх сургалт явуулахад тэргүүлэх зэрэгтэй оролцож байна.
            Монгол улс 1993 онд хэрэгжүүлж эхэлсэн худалдааны  албан татварын хуулийг НӨАТ-ын хуулиар солих ажмл хэрэгжүүлж 1998 7-1-нээс уг татварыг хэрэгжүүлж байна. НӨ- гэсэн нь нэмэгдэл үнээс нэмэгдэж байгаа санаа бөгөөд хэн нэгэн нь дур зоригоороо нэмэх биш аяндаа нэмэгдсэн гэсэн утгыг илэрхийлнэ. Иймээс нэмэгдсэн өртөг үнэнд л энэ татварын ноогдуулж байгаа болон эцсийн хэмжээний шатанд хураах байдлаар зохион байгуулдаг байна. Энэ татварыг хэрэглэгчид үүрдэг учир нь хэрэглэгчдийн хэрэглэж буй бараа үйлчилгээгээ дамжуулан худалдан авдаг тул шууд бус татвар гэж нэрлэдэг. МУ-н хувьд худалдааны худалдааны албан татварын хувь хэмжээний  өөрчлөлтгүйгээр НӨАТ-аар солиж шилжүүлэн нэвтрүүлсэн тул барааны үнийн өсөлт харицангүй бага нөлөөлсөн гэж үздэг.
НӨАТ-ын татвар төлөгч, түүнийг бүртгэх, бүртгэлээс хасах

Заавал төлөгч
Сайн дураараа төлөгч
Монгол улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон, экспортолсон этгээд
НӨАТ ногдох үндсэн үйлдвэрлэл ажил үйлчилгээний борлуулалтын орлого, НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн 80%-д хүрсэн.
Бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан ажил гүйцэтгэсэн үйлчилгээ үзүүлсэн иргэн хуулийн этгээд ОАТ-ын тайлангаар иргэний орлогийн татвар тодорхойлох хуудсаар 10 сая төг хүрсэн
МУ-д 2 сая ам доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн иргэн хуулийн этгээд
МУ-н нутаг дэвсгэрт борлуулсан бараа борлуулсан ажил үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая ба түүнээс дээш төг-т хүрсэн хуулийн этгээдийн төлөөны газар


Хуулийн этгээдийн борлуулалтын орлого ОАТ-ын тайлангаар иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10 сая хүрсэн этгээд ажлын 3 хоногт багтаан НӨАТ төлөгчөөр бүртгүүлэгчийн бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана.
            НӨАТ-ыг суутган тооцох арга зүй
НӨАТ-ыг манай улсад суутган тооцох аргаар нь тодорхойлдог. СТарга гэдэг нь татвар төлөгч борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнийхээ борлуулалтын үнийн дүнгээс 10%-иар тооцож НӨАТ төлөх ба уг бараа үйлчилгээг үзүүлэхэд зориулсан бусдаас худалдаж авсан бараа үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын төлөх дүнгээс хасч зөрүүг төсөвт төлдөг. Хэрвээ худалдан авалтанд төлсөн НӨАТ нь төсөвт зохих ЭӨАТ-аас их байвал зөрүүг нь төсвөөс буцааж авдаг.
НӨАТ ногдуулалт

нйилүүлэгч

үйлдвэрлэгч

Бөөний худалдаачин

Жиижглэнгийн худалдаачин

хэрэглэгч

НӨАТ-ын падаан
Дүн 80,0
НӨАТ 10% 8,0
Нийт 88,0

НӨАТ-ын падаан
Дүн 100,0
НӨАТ 10% 10,0
Нийт 110,0


НӨАТ-ын падаан
Дүн 125,0
НӨАТ 10% 12,5
Нийт 137,5


НӨАТ-ын падаан
Дүн 140,0
НӨАТ 10% 14,0
Нийт 154,0


Төсөвт төлнө
10,0-8,0=2,0


Төсөвт төлнө
14,0-12,5=1,5


Төсөвт төлнө
12,5-10,0=2,5

 






                                                                                                                                       
Үйлдвэрлэгч үйлчилгээ явуулахын тулд ТЭМ авах болон цахилгаан дулаан ус зэрэг ашиглалтын зардлуудад НӨАТ төлнө. Иймээс НӨАТ-ыг үйлдвэрлэгчээс бөөны худалдаачид, жижиглэнгийн худалдаачид, хэрэглэгч гэсэн гинжин холбоонд борлуулалт ажил үйлчилгээ үзүүлсэн тохиолдол бүрт ногдуулна. Өөрөөр хэлбэл татвар ногдуулах үйл ажиллагаа нь ажил үйлчилгээний үе шат бүрт хэрэгжин гэсэн үг юм. Энэ нь НӨАТ төлөх хэн бүхэнд дараах ойлголтуудыг ойлгох хэрэгцээ гардаг байна. Үүнд:
1.      Худалдан авалтандаа НӨАТ төлнө.
2.      Борлуулалтандаа НӨАТ-ыг ногдуулж цуглуулж авна.
3.      Борлуулттай ноогдуулсан НӨАТ-аас худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг хасч зөрүүг төсөвт төлнө.
4.      Хэрэв худалдан авалтандаа төлсөн НӨАТ нь борлуулалт нрргдуулсан НӨАТ-аас их үед зөрүүг нь төсвөөс буцаан авна.
НӨАТ-ын ногдох зүйл ногдуулалт
Доорх худалдсан бараа үйлчилгээнд НӨАТ ногдуулна.
1.      МУ-ын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа
2.Худалдахаар хийсэн буюу ашиглах зориулалтаар МУ-н нутаг дэвсгэрээс гадаад улсад экспортолсон бүх төрлийн бараа.
3.Худалдаа эрхлэх буюу ашиглах зориулалтаар импортолсон бүх төрлийн браа үйлчилгээ.
4.МУ-н нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ
МУ-д байрладаггүй гадаадын хуулийн этгээд түүнчилэн оршин суугч бус хувь хүний МУ-н нутаг дэвсгэри үйлдсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10 сая төг ба түүнээс дээш байвал дээрхийн 1-н адил хамаарна.
1.      Бараа борлуулсан үйл ажиллагаа нь
1.      ААН ба тодорхой бизнес эрхлэн эрхийг борлуулах
2.      Татвар төлөгч нь худалдаа үйлдвэрлэл ажил үйлчилгээгээ зогсоож НӨАТ төлөгчийн бүртгэлээс хасагдах үед бизнесийн хөлсөөс өөртөө бараа үлдээх
3.      НӨАТ-ын хасалт хийх бараа
4.      Өр төлбөрийг бараа шилжүүлэх замаархайх
5.      МУ-н нутаг дэвсгэрт оршин суугч бус хувь хүн МУ-н иргэн хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт